Startup and Shutdown Steps for Oracle Database Server


#1

Оracle Database Server нь ямар үе шатуудыг дамжин асдаг вэ?

Оracle Database Server нь асахдаа дараах 3 горимд асдаг.

  1. Unmount
  2. Mount
  3. Open

Unmount горимд буюу instance нь асахдаа:

Хамгийн түрүүнд $ORACLE_HOME/dbs директор дотроос parameter file-с уншдаг бөгөөд доорх 3 алхамаар parameter file-г хайдаг.

  1. spfile’SID’ora гэсэн parameter file-г хайна.
  2. spfile’SID’.ora гэсэн parameter file олдохгүй тохиолдолд spfile.ora гэсэн parameter file-г хайдаг.
  3. Хэрвээ spfile.ora гэсэн parameter file-г олдохгүй бол init’SID’.ora гэсэн дарааллаар parameter file-г хайдаг байгаа.

Parameter file-д нь параметрүүд болон control file-ийн зам (дор хаяж 2 байдаг) -уудыг агуулж байдаг.

Parameter файлыг олсоны дараагаар SGA-г бэлдэж, background process-уудыг эхлүүлдэг.

Мөн Alert’SID’.log file болон Trace file-уудыг нээдэг.

Дээрх алхамууд амжилттай явагдсаны дараагаар unmount горимд instance асаж бэлэн болдог.


Моunt горимд:

Parameter file-д тодорхойлсон control file-н замуудыг ашиглан control file-уудыг нээдэг.

Control file дотор parameter file-с бусад файлуудын замыг тодорхойлсон байдаг. (Жнь: data file, online redo log file…)


Open горимд:

Control file-д тодорхойлсон file-уудын замыг ашиглан файл (data file, online redo log file) -уудыг нээж Oracle Database server нь асаж бэлэн болдог.


Oracle Database Server-ийг асаахдаа коммадын хувьд дараах байдлаар асаана.

Үндсэн 3 (unmount, mount, open ) алхамуудыг шууд автоматаар гүйцэтгэж oracle database server-г асаахдаа:

  1. SQL> startup

Нэг бүрчлэн буюу алхам бүрээр oracle database server-г асаах:

Unmount горимд буюу instance-г асаахдаа:
2. SQL> startup unmount

Unmount горимоос database-г mount горимд шилжүүлэхдээ:
3. SQL> alter database mount;

Мount горимоос Open горимд буюу database-г асаахдаа:
4. SQL> alter database open;

За ингээд Oracle Database Server маань дээрх алхамуудаар дамжин асдаг байгаа.

Оracle Database Server-г ямар горимууд ашиглан унтраах боломжтэй вэ?

Oracle Database Server-ийг үндсэн 4 төрлийн горимоос сонгон тухайн үеийн нөхцөл байдалд тааруулан унтраач болно.

Горимууд:

  1. ABORT
  2. IMMEDIATE
  3. TRANSACTIONAL
  4. NORMAL

За дээрх зурагнаас хараад энэ 4 горимууд нь ямар ямар үүрэгтэйг ойлгоод авчих байх гэж бодлоо. Гэхдээ зарим нэмэлт мэдээллийг орууллаа.

ABORT горим нь болохоор oracle database server-г шууд унтраадаг ( Ер нь бол тог тасрах эсвэл тэжээлийн залгаврыг тогноос хүчээр салгаж server-г шууд унтраахтай ижилхэн. Амьдралтай жаахан холбоод хэлбэл хэхэ :stuck_out_tongue: ). Энэ горимоор унтраасны дараа oracle database server нь асахынхаа өмнө recovery хийх шаардлагатай байдаг тул өөрөө автоматаар recovery хийж асдаг байгаа.

IMMEDIATE горим нь болохоор commit хийгдээгүй transaction-уудыг roll back болгодог. Энэ горимыг админууд маань ер нь ихэвчлэн ашигладаг.

Зарим админууд TRANSACTIONAL, NORMAL горимуудыг ашигласаны дараагаар oracle database server-ээ гацчихлаа гэж боддог. Мэдээж тэгж бодох нь аргагүй байх. Яагаад гэвэл энэ 2 горимыг ашигласны дараагаар ямар нэгэн комманд ажиллуулж болохгүй, гацсан юм шиг харагддаг байгаа. Тэгвэл энэ 2 горимыг ажиллуулсаны дараа server руу тухайн үед холбогдсон байгаа session болон transaction-уудыг аль алиныг нь дуусахыг хүлээж, дууссаны дараагаар oracle database server-г унтраадаг учраас гацсан юм шиг харагдана.Ингэж бичсэний дараагаар дээрх зургаас харвал илүү ойлгомжтой болов уу…

SQL> shutdown normal эсвэл SQL> shutdown гэж ажиллуулах нь 2-уулаа ижилхэн процессоор унтраадаг.

За ойлгомжтой бичих гэж хичээлээ… Мэдээж IT-ийн хүмүүс л юм чинь асуудалгүй ойлгочих байх гэж бодож байна даа :slight_smile:


Database startup shutdown горимууд
#2

Ийм доод түвшний асуудлуудыг хүртэл ойлгож мэдэж байдаг бас л аймаар аудтр шүү хаха,


#3

хаха. За 2016 онд OCA-д суучихаад бичиж байсынмаа. Мэдэхгүй нэгэнд нь хэрэг болж л байна ай :stuck_out_tongue:


#4

мундаг байна шүү :slight_smile:


#5

Энэ түвшинд хүртэл аудит хийнэ гэсэн үг шүү дээ… какака