Oracle Linux 7 суулгах

Үйлдлийн систем-ORACLE Linux 7.5 (татах)

Үйлдлийн системийг ачаалж эхлэх

  1. DVD эсвэл USB төхөөрөмжөөс үйлдлийн системийг ачаалснаар доорх дэлгэц харагдах болно. Эндээс “Install Oracle Linux 7.5” гэсэн хэсгийг сонгож Enter дарна.

  2. Кейбоардын хэлний тохиргоог сонгоод “Continue” дарна.

  3. Цагийн бүсийг тохируулах

  4. Өөрийн цагийн бүсийг сонгоод Done товчлуур дээр дарна.

  5. Үүний дараа SOFTWARE SELECTION хэсэгт цаашид ашиглах зориулалтаас хамаарч тухайн системд суулгах орчин болоод програмын төрлөө сонгоно.

  6. Доорхи хэсэгт 2 талбар байдаг. Үүнд:

    1. Base Environment
      Цаашид ашиглах зориулалтаас хамаарч тухайн системд суулгах орчноо сонгоно.
    2. Add-Ons for Selected Environment
      Энэ хэсэгт сонгосон орчиндоо нэмэлтээр суулгах програм хангамжуудыг сонгох боломжтой.

    Server with GUI-Эдгээр 6 орчноос цор ганц график интерфейс суулгагддаг сонголт бөгөөд бусад сонголтууд нь бүгд комманд орчноос ажилладаг. Дефаултаар дэлгэцийн орчин нь GNOME-3 байдаг бөгөөд хэрвээ өөр дэлгэцийн орчин ашиглахыг хүсвэл KDE дэлгэцийн орчныг “Add-Ons” хэсгээс сонгох боломжтой.

    Энд “Оракл өгөгдлийн сан (RDBMS)” суулгахад зориулсан ямар нэгэн Base Environment эсвэл Add-Ons байдаггүй бөгөөд үйлдлийн системийг суулгасны дараа preinstall пакежийг суулгаснаар шаардлагатай тохиргоонууд хийгддэг.

  7. INSTALLATION DESTINATION хэсэгт дискний хуваалтуудыг хийх болно.

  8. Хэрвээ диск хуваалтыг автоматаар хийх нь хангалттай гэж үзвэл “Automatically configure partitioning” сонгоод Done товчлуур дарахад болно.

  9. Хэрвээ диск хуваалтаа илүү нарийн тохируулахыг хүсвэл “I will configure partitioning” сонгоод Done товчлуур дарна.

    • дээр дарж аль цэгт хэр хэмжээний зай өгөхийг тохируулна.

  10. Линукс үйлдлийн системд санах ой(RAM) дүүрсэн ч илүү санах ой хэрэгтэй болсон үед санах ойд байрлах идэвхигүй хуудсууд swap space-рүү зөөгддөг. RAM-ыг бодвол арай удаан ажилладаг. Өмнө SWAP хэмжээг RAM-ын хэмжээнээс 2 дахин их байхаар тохируулахыг зөвлөдөг байсан бол орчин үед төхөөрөмжүүдийн RAM-ын хэмжээ харьцангуй их байдаг болсон тул доорх зөвлөмжийг гаргасан байна.

Тухайн системд байгаа RAM-ын хэмжээ Санал болгох SWAP хэмжээ Hibernation зөвшөөрөгдсөн үед санал болгох SWAP хэмжээ
2GB-аас бага буюу тэнцүү RAM хэмжээнээс 2 дахин их RAM хэмжээнээс 3 дахин их
2GB-8GB хооронд RAM хэмжээтэй ижил RAM хэмжээнээс 2 дахин их
8GB-64GB хооронд Хамгийн багадаа 4GB RAM хэмжээнээс 1.5 дахин их
64GB аас их Хамгийн багадаа 4GB Hibernation байх нь тохиромжгүй

  1. Boot хэмжээг тохируулах

  2. Дискний хуваалтуудыг хийж дуусаад Done товчлуурыг дарна.

  3. Таны хийсэн өөрчлөлтүүдийг хураангуйлан харуулах болно. Accept Changes товчлуур дээр дарснаар өөрчлөлтүүд хадгалагдах болно.

  4. Сүлжээний тохиргоог хийх. Энд хийх тохиргоог хэрвээ суулгахаас өмнө тохируулаагүй бол үйлдлийн системийг суулгасны дараа хийх боломжтой.

  5. Hostname-ын хувьд 2 цэг(.) агуулсан 3 үетэй нэр өгөхийг зөвлөж байна. (A.B.C форматаар) Hostname бичээд Apply дарснаар солигдох болно. Configure хэсэгт илүү нарийн тохиргоог хийх боломжтой.

  6. Ингээд тохируулж дууссан бол Begin Installation дарснаар суулгаж эхлэх болно.

  7. ROOT нууц үг тохируулах хэсэг

  8. Нууц үгээ тохируулаад Done товчлуурыг дарна.

  9. USER CREATION буюу шинэ хэрэглэгч үүсгэх хэсэг

  10. Энд хэрэглэгчийн нэр, нууц үг зэргийг тохируулж шинэ хэрэглэгч үүсгэх боломжтой бөгөөд хэрвээ Make this user administrator хэсгийг сонговол энэ хэрэглэгч sudo эрхтэй болох юм.

  11. Хэрвээ хүсвэл Advanced хэсэгт тухайн хэрэглэгчийн тохиргоог илүү нарийн хийж өгөх боломжтой. Хэрэглэгчийн home хавтас, хэрэглэгчийн ID, группийн ID, тухайн хэрэглэгчийн хамаарагдаж болох бусад группууд гэх мэт.

  12. Суулгаж дууссаны дараа Reboot хийх шаардлагатай.

  13. LICENSE INFORMATION хэсэгт дарж “I accept the license agreement” сонгоод Done товчлуурыг дарах хэрэгтэй.

  14. FINISH CONFIGURATION дарснаар тохиргоо хийгдэж дуусах бөгөөд үйлдлийн систем асах болно.

  15. Нэвтрэхийг хүссэн хэрэглэгчээ сонгоод нууц үгээ хийж нэвтэрнэ. Хэрвээ шууд Root хэрэглэгчээр хандахыг хүсвэл “Not listed?” дээр дарж хэрэглэгчийн нэр нууц үгээ хийгээд хандах боломжтой.

  16. Хэлээ сонгоод Next дарна.

  17. Кейбоард сонгоод Next дарна.

  18. Хүсвэл ямар нэгэн аккаунтаа оруулах боломжтой эсвэл зүгээр л Skip дарж болно.

  19. Ингээд Start using Oracle Linux Server дарснаар суулгах үйл ажиллагаа бүрэн дуусна.

  20. Хэрвээ суулгах явцад сүлжээний тохиргоог хийгээгүй бол доорх зурагт харагдаж байгаа Wired Settings хэсэгт сүлжээний тохиргоонуудыг хийх боломжтой.

  21. Хэрвээ үйлдлийн системийг Оракл өгөгдлийн сан суулгахад ашиглах гэж байгаа бол SELINUX-г permissive болгох болон FIREWALL-г disable хийсэн байвал илүү хялбар болох юм.

  22. Firewall зогсоох коммандууд (терминалаас ажиллуулна.)
    # systemctl stop firewalld
    # systemctl disable firewalld

  23. SSH(Secure Shell) идэвхижүүлэх коммандууд (терминалаас ажиллуулна.)
    # systemctl start sshd.service
    # systemctl enable sshd.service

  24. SELINUX(Security Enhanced LINUX) тохируулах
    # getenforce коммандаар одоо байгаа төлвийг харж болно. Дефаултаар enforcing байдаг.


    “/etc/selinux/config” файлд дээрх тохиргоог хийж өгнө. Үүний дараа ч getenforce коммандаар харвал enforcing хэвээр байх бөгөөд хэрвээ үйлдлийн системийг reboot хийвэл permissive тохиргоотой асах юм.

# setenforce 0
эсвэл
# setenforce Permissive

Коммандыг ашигласнаар тухайн үедээ төлөв нь өөрчлөгдөх боловч үйлдлийн систем унтраад дахин асахад “/etc/selinux/config” файлаас тохиргоогоо унших учир эргээд төлөв нь enforcing болох болно. Тиймээс “/etc/selinux/config” файлд тохиргоогоо permissive болгоод дараа нь setenforce коммандаар SELINUX-ын төлвийг санах ой дээр өөрчилснөөр заавал үйлдлийн системээ унтрааж асаах шаардлагагүйгээр цааш үргэлжлүүлэх боломжтой болох юм.

1 Like