Oracle ace

Сайн байцгаана уу эрхэм гишүүдээ.

Миний бие Oracle ACE -р өргөмжлөгдөөд хэд хонолоо. Ораклын жилээр бол он дуусаж байхад өргөмжлөгдлөө. Oracle ACE үүд оракл корпорацидаа олон төрлийн ажлаар тайлан явуулж улмаар оноо бүртгүүлж ажилладаг юм байна. Тиймээс оноо цуглуулах богино хугацаа үлдсэн гэсэн үг. Өнөөгийн нөхцөл байдлын хүрээнд тайланд хамрагдаж болох хамгийн ойрхон ажил нь хэлэлцүүлгээр дамжуулж бусдын асуудлыг шийдвэрлэхэд туслах ажил юм. Өнөөдрийг хүртэл та бүхний ажлыг онлайнаар, чат аар болон хэлэлцүүлгээрээ дамжуулан шийдвэрлэхийг хичээж ирсэн билээ. Харин үүнээс хойш аль болох хэлэлцүүлгээр туслаж дэмжиж ажиллахыг зорих болноо. Та бүхэн мөн асуултуудаа дэлгэрэнгүй , тодорхой оруулж гишүүд маань бас идэвхтэй оролцож байхыг хүсье.

Бид одоогоор OCM -тэй бол OCM -тэй, ACE тэй бол ACE -тэй боллоо. Одоо хэдийгээр нэг байгаа ч гэсэн ирээдүйд бүр олон болох болтугай. Үүний төлөө ч ORACLOUD компаний зүгээс төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Магадгүй нэг өдөр жил бүр зохион байгуулагддаг Oracle OpenWorld үйл ажиллагааг Монголдоо зохион байгуулахыг үгүйсгэхгүй билээ.

Oracle ACE болсноор дараа дараагийн ORACLE-тай холбоотой үйл ажиллагаануудтай илүү ойр ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Дараагийн сайхан шинэ мэдээллийг тун удахгүй хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байна.

4 Likes

thumbnail

Official Oracle User Group боллоо…

1 Like

Awesome, proud of you!

1 Like