Oracle 18c - д бэлэн үү


#1

Oracle 18c - д бэлэн үү.
https://www.oracle.com/database/autonomous-database/index.html

Өмнө нь 8i, 9i - ийн үед зөвхөн oracle - ийн memory админ гэж байсан бол 10g, 11g гарж ASMM - ийг зарласнаар memory admin - ий хэрэг байхгүй болж олон мянган memory admin - уудаас шонхорууд нь db admin болж бусад ажилгүй болсон гэгддэг.

Одоо мөн oracle 18c энэ ирэх оны ихээр зарлагдах гэж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Мөн та бүхний мэдэж байгаачлан энэ нь self tuning, self maintaince хийчихдэг, machine learning дээр суурилсан troubleshooting & fixing system - тэй. Нэг ёсондоо хүний маш бага оролцоотойгоор database хэвийн ажиллах юм. Мөн business байгууллагын хувьд өгж байгаа санал нь ямар ч зогсолтын цаггүй, хүний алдаагүй төгс үйлчилгээг тойм тоогоор 9 дахин хямдаар санал болгох юм байна.

Тэгхээр ораклын OCE - гээс дээш түвшний мэдлэгийг хуримтлуулж шонхор болж тэсж үлдэх, oracle admin - уудын хувьд B plan - аа яг одооноос бэлдэх цаг иржээ. Үүн дээр ямар санал бодолтой байнадаа


#2

Миний бичье гэж бодож явсан зүйлийг сайхан биччихсэн байна. Баярлалаа. :stuck_out_tongue:

12.2.0.1 --> 12cR2
12.2.0.2 --> 18c
12.0.2.3 --> 19c 

гээд яригдаад байгаа юм шиг байсан. Нэг зураг байсан хадгалж аваагүй байна. Зарим хэлэлцүүлэг дээр 12с гээд сертификат авсан байхад 18с, 19с гэж гаргах дэмий гээд яриад байгаа. Учир нь өмнөх сертификатуудын чансаа буурна. Үйлчлүүлэгчид 12с сертификатыг 18с тэй харьцуулаад эхлэх болов уу гээд зарим админууд болгоомжилсон байна лээ.
Үндсэн архитектур мөд өөрчлөгдөхгүй гэж ойлгож байгаа. Монгол улс дотроо бол бас клауд руу тийм хурдан шилжээд орчихгүй болов уу. Гадны зах зээлд бол харин клауд сервисүүдийн талаар сайн судлаж клауд контролыг сайн эзэмших, репортууд сайн уншиж асуудлыг шийдэж чаддаг байх, ямар тохиолдолд юу аль хэрэгслэлийг ашиглахаа мэддэг байх зэрэг чадварууд илүү давуу тал болох болов уу. Мөн клауд дэд бүтцийн талаар сайн ойлголттой болох шаардлагатай. ОРАКЛАУД ХХК-ий зүгээс дараа жилээс клауд дэд бүтэцтэй холбоотой мэдээллүүдийг, хичээлүүдийг оруулахаар төлөвлөсөн байгаа. Нэг жилийн 6000-7000 ам доллар хавьцаа лицензтэй оракл өгөгдлийн сан ашиглах боломжийг ОРАКЛЫН клауд сервис олгоод байгаа. Мэдээж өгөгдлийн сангийн хэмжээ том бол үнэ нэмэгдэнэ. Өмнө судлахад 2ТБ орчим өгөгдлийн сантай бол жилд 23000 ам доллар орчим төлбөртэй болж байсан санагдаж байна. Ер нь дөхөж очих байх. Уг төлбөрийг төлснөөр тоног төхөөрөмжинд санаа зовох зүйл байхгүй болно, дэрээс нь ораклын лицензэнд санаа зовох зүйлгүй болох юм.


#3

Миний хувьд яг oracle admin биш системийн хүн болхоор нээх анзаарагдах зүйл алга дөө :smiley:


#4

Зарим тохиолдолд cloud ашиглая гэхээр internet bandwith bottleneck болох юм шиг санагдаад байгаан.


#5

Асар sensitive дата агуулсан баазыг хадгалхаар security талдаа хэр байх вэ? Нэг мэдхэд тэр мэдээллүүд нь хар зах дээр байж байхвий гэсэн айдас хэр байх талаар асуудалтай байгаа юм. Cloud серверлүүгээ tcp protocol - оор датагаа шидэлцэхэд дамжин өнгөрч буй ISP - нуудын найдвартай байдал мөн ISP - нуудын ачаалал даах чадвар, DDOS - д тэсвэртэй байх гээд бас бусад 3 - дагч байгууллагын асуудлууд нэмэгдэх болвуу. Адаглаад ISP дээр Proxy сервер бэлдчихсэн хэрэглэгчийн датаг дунд нь capture хийгээд суухгүй гэсэн баталгаа байхгүй байгаа.


#6

Бодох тусам илүү их асуудал гарч ирэх болноо… :stuck_out_tongue: Cloud нь гадаадад байрлах тул усргалын асуудал мэдээж яригдана…


#7

Би бас яг ингэж бодоод итгэл муутай л байгаа :stuck_out_tongue:


#8

Манайхаан энэ Lary гээд нөхрийн 18c - гийн талаар ярилцлагыг нь үзээд үзээрэй. Хэлэх гээд байгаа санаа маань аль болох л олон чиглэлд одооноос хүч сориорой, dba нарын хувьд тун удахгүй judgement day шиг л юм болох гээд байгаа юм шиг санагдаад байгаа шүү :slight_smile:


#9

хэхэ. Мануусыг ажилгүй болгохоор юм л харагдана лээ. Тэгээд ер нь судлаад байхнээ бид нарт цаг байнаа байна… Сайн суралцах л чухал байна даа…
18c нь хүний оролцоог багасгана, гэхдээ 100% биш… тэгэхээр боломж үлдэж л байгаа биздээ? :stuck_out_tongue: ёстой л чиний хэлснээр шонхорууд нь үлдэх гээд байгаамуу хаашаа юм…


#10

#11