Instance унтраахад listener нь дагаж зогсоод байгаа тухай

Бааз дээр ямар нэгэн тохиргоо хийсний дараа баазыг унтрааж асаах шаардлага гардаг. Жишээ нь би баазынхаа archivelog горимыг enable болгохын тулд shutdown immediate хийх хэрэг гараад байгаа юм.

Гэтэл shutdown immediate комманд ажиллуулаад буцаагаад startup mount хийхээр ERROR: ORA-12514: TNS:listener does not currently know of service requested in connect descriptor алдаа гараад байх юм. lsnrctl коммандаар шалгаж үзэхэд яг унтраасан баазын service нь унтарчихсан байгаа юм.

Бааз маань Windows server дээр суусан байгаа ба Services хэсэг рүүгээ ороод тухай баазын service-г restart хийсний дараа орж болж байна.

Би хаана юуг дутуу хийгээд байна? :confused:

listener.ora tnsnames.ora файлын тохиргоог шалга. бааз буцаж асахад listener хамаагүй л дээ. mount горимд бол controlfile -ыг уншиж нээнэ. уг файлд датафайл болон баазын тохиргоонууд байрлана. Мөн

lsnrctl status
lsnrctl services

эдгээрийн үр дүн юу харагдаж байна?

Мэдээж listener эхлүүлсний дараа харна.

cmd - гээрээ sqlplus - аар холбогдохдоо доорхи 2 - ийн алингаар нь орж байгаа вэ?

  1. sqlplus / as sysdba
    Ингэж ороод тийм асуудал гарсан бол windows талда л асуудал байна гэж тааж байна.

  2. sqlplus ‘sys/[email protected]_name’ / as sysdba
    Хэрвээ ингэж орж байгаа бол instance - ээ унтраагаад, буцаагаад асахдаа sid_name - ээ барьж авж чадахгүй байж магад.
    solution: enviroment variable, oracle owner - оо тохируулж байгаад эхнийхаар нь орж байгаад хийгээд үзээрэй.

Гэхдээ windows бол дэмийшдээ гэхгүй юу :smiley:

3 Likes

Oh Cool!!! :innocent:

1 бааз дээр олон instance байдаг болохоор дандаа 2дахиар нь ороод байсан юм. Чиний хэлсэн таамаг үнэн болж таарлаа. CMD дээрээ ORACLE_SID -ээ зааж өгч байгаад эхний аргаар орж үзээдshutdown, startup хийхэд асуудалгүй асаж байна.

За удахгүй тэгж байгаад windows-с салнаа амлая хаха

2 Likes

энийг тохируулахгүй орхих хүн бишдээ гэж бодож байлаа… :stuck_out_tongue:

1 Like

Windows-с сал сал :slight_smile:

Олон Instance байдаг бол бас тохируулаад орхичхоор эрсдэлтэй байсан байхлдаа. Буруу баазруугаа ороод баахан холион бантан болгочихвол хэхэ

sqlplus тухайн host дээр ашиглаж хандахаас өмнө урьд нь тохируулснаас үл хамаараад ORACLE_SID заавал дахин тохируулж занших хэрэгтэй. Аминд өлзийтэй.

2 Likes

select db_unique_name from v$database
энэ болж db admin хүнд рефлэкс болох ёстой query. Олон Instance-тэй server дээр sqlplus-р ороод л хамгийн эхэнд ажиллуулах ёстой гэсэн алтан дүрэм байдаг юм байна лээ.

4 Likes

Шууд descriptor ашиглаад instance-аа сонгоод байсан болохоор тохируулалгүй ороод байсан юм. :grinning: