Install Munin

Munin нь серверийн ачаалал болон хэрэглээний талаарх мэдээллийг харуулж хяналт хийх бололцоог олгох бөгөөд сервер системээ хянахад хялбаршуулж харуулах хяналтын систем юм. Тиймээс энэ удаад хэрхэн суулгах талаар танилцуулъя.

epel repo суулгана.

yum install epel-release

Munin суулгана. httpd суулгачихсан байгаа бол httpd -г арилгаж болно

yum install munin munin-node httpd -y

Сервисийг эхлүүлнэ.

systemctl start munin-node

Серверийг унтрааж асаах үед сервисийг автоматаар ажиллуулах

systemctl enable munin-node

/etc/munin/munin.conf файлд хянах серверийн тохиргоог дараах байдлаар хийж өгнө.

[localhost]
address 127.0.0.1
use_node_name yes

Хандах хэрэглэгчийн нэр нууц үгийг үүсгэж өгөх бөгөөд дараах жишээнд админ хэрэглэгчийг үүсгэж байна.

htpasswd -c /etc/munin/munin-htpasswd admin   

Нууц үг солихдоо “-с” -г арилгаж дараах коммандаар солино.

htpasswd /etc/munin/munin-htpasswd admin

Үр дүн дараах байдлаар харагдана.

New password:
Re-type new password:
Adding password for user admin

Munin тохиргоо хийж дууссан тул одоо вэб серверийн тохиргоог тохируулна.
/etc/httpd/conf.d/munin.conf файлд дараах агуулгыг оруулж өгөөд вэб сервисээ дахин ажиллуулна.

Alias /munin /var/www/html/munin
<Directory /var/www/html/munin>
    AuthUserFile /etc/munin/munin-htpasswd
    AuthName "Munin"
    AuthType Basic
    require valid-user
</Directory>

Вэб сервис дахин ажиллуулах

systemctl restart httpd

Бид тохиргоог хийж дууссан тул одоо тухайн серверийн http://IP_ADDRESS/munin хаягаар хандаж шалгахад дараах байдлаар харагдана.

cpu

memory

processes

Асуулт байвал хариулт үлдээж болно.