Grid Control 11g - create user

Grid Control 11g рүү нэвтрэх хэрэглэгч нэмэх талаар бөгөөд энэ нь баазын schema нэмэх тухай биш юм.

Grid Control 11g --> Setup --> Administrators хуудас руу орно.
Уг хуудсанд хэрэглэгчдийн жагсаалт харагдах бөгөөд хэн ямар эрхээр хандах боломжтойг харж болно. Уг хуудсан дээрээс CREATE товчлуурыг дарж үргэлжлүүлнэ. Хэрэв өмнө үүссэн хэрэглэгчтэй ижил хэрэглэгч үүсгэх бол CREATE LIKE товчлуурыг ашиглана

Дараагийн цонхонд хэрэглэгчийн мэдээллийг оруулаад үргэлжлүүлнэ. Уг цонхы доор Super Administrator сонголт байх бөгөөд хэрэв уг тохиргоог сонговол тухайн хэрэглэгч бүхий л үйлдлийг хийх боломжтой болно. Тиймээс анхаарна уу.

Хэрэглэгчийн мэдээллийг шалгаад зөв бол Finish дарж хэрэглэгчийг нэмнэ.

Хэрэглэгчийн жагсаалтаас шинээр нэмсэн хэрэглэгчийг харж болно.