Grid Control 11g - Create and manage jobs

JOBS цэс рүү орж ямар үйлдэл хийхээ сонгоод GO дарна

Нэр тайлбарыг оруулан өгч target instance-ийг нэмж өгнө.

Target --> Add цонх

Бусад талбаруудад буй тохиргоонуудыг хийж өгнө

Parameters талбарт тухайн коммандтай холбоотой нэмэлт тохиргоонуудыг тохируулах боломжтой

Credentials талбарт тухайн ажлыг ямар эрхээр ажиллуулах талаар тохируулж өгч болно. Үндсэн тохиргоо нь target-ийг нэмсэн эрх ашиглагдана. Өөр эрхээр ажиллуулах бол Override Preferred Credentials -ыг сонгож тохируулж өгнө.

Schedule талбарт хэдийд , хэдэн цагт ажиллуулах, эсвэл давтамжтайгаар ажиллуулах уу зэрэг сонголтуудыг тохируулж өгнө. Бидний хувьд шууд ажиллуулах сонголтыг сонгосон.

Access талбарт уг ажлыг ашиглаж болох grid control хэрэглэгчдийн эрхийг тохируулж өгнө. Дараах зурагт Super Administrator ууд бүгд ашиглах боломжтойгоор харагдаж байна. Бусад энгийн хэрэглэгчдэд боломж олгохын тулд ADD товчлуур дээр дарж нэмнэ.

Үргэлжлүүлэхээс өмнө prod instance ажиллаж байгаа эсэхийг шалгая.

[oracle@node1 admin]$
[oracle@node1 admin]$ ps -ef | grep smon_prod | grep -v grep
oracle   15457     1  0 09:49 ?        00:00:00 ora_smon_prod
[oracle@node1 admin]$

Тохиргоонууд хийгдэж дууссан бол submit дарж үргэжлүүлэхэд дараах байдлаар харагдана.

Ажлыг амжилттай ажиллуулсан талаар дээрхи зурагт харагдаж байна. prod instance ажиллаж байгаа эсэхийг шалгая.

[oracle@node1 admin]$
[oracle@node1 admin]$ ps -ef | grep smon_prod | grep -v grep
[oracle@node1 admin]$

ora_smon_prod процесс ажиллаагүй учир инстанс унтарсан байна гэсэн үг юм.