GoldenGate ERROR OGG-06220 extract data хийхэд Database Oracle CDB тохиргоотой үеийн асуудал

goldengate

#1

Сайн байцгаана уу.

GoldenGate 12 Oracle БМ 12c суулгасан юм аа. Одоо байгаа Source db CDB байгаан.
GoldenGate ERROR OGG-06220 Classic Extract does not support multitenant container
гэсэн алдаа гараад байна. PDB болгож байж ажиллах ёстой юу?


#2

Ер нь бол container database -ийн root дээр хэрэглэгчийн дата хадгалах зөвлөмж (recommendation) байхгүй. Мөн уг алдаа нь classic extract (уламжлалт тохиргоо) multitenant дэмжихгүй гэсэн байна. Тиймээс pluggable database болгоод үзэх хэрэгтэй юм байна. Түүнчлэн goldengate-ийн шинэ боломж integrated extract -ийг одоогийнх дээрээ ашиглавал шууд болохоор харагдаж байна.


#3

Нэгэнт инсталл хийсэн DB-г pluggable database болгоход тохиргоо хийхэд болох уу эсвэл шинээр инсталл хийх шаардлагатай юу?


#4

Source DB server нь CDB байхад зөвхөн integrated extract л хийх боломжтой гэсэн үг үү?


#5

Дээрхээс харахад container -т зөвхөн integrated ашиглагдана гэсэн үг. pdb болгох хэд хэдэн арга байгаа боловч хамгийн ойрхон нь жижиг бааз бол expdp/impdp ашиглачихаж болно доо.


#6

Ер нь classic extract, integrated extract практик дээр аль илүү давуу талтай найдвартай вэ?


#7

Classic нь өмнөх үеийн тохиргоо байгаа юм. Сүүлд integrated гэж гарч ирсэн. Яг одоо санахгүй байна. Integrated н илүү боломжуудыг агуулж байсан. Сүүлд харахаараа оруулъя.


#8

Шинэ бааз үүсгээд тэр рүүгээ л оруулж ирэх боломж 12сR2 дээр гарч ирсэн санагдаж байна шүү.