Enterprise Manager 12cR5 ашиглан switchover хийсэний дараа Standy database асахгүй байх

dataguard

#1

Сайн байцгаана уу?,

DGMGRL -ээс switchover хийхэд ямар нэгэн асуудалгүй role switch хийгдээд standby талаа open горимд оруулж чадаж байгаа боловч Enterprise Manager 12c ашиглан switchover хийсэний дараа standby талын баазыг асааж чадахгүй /switchover failed -болсоны дараа/ доорхи алдаа гарч байгааг хэрхэн засварлах вэ.

Алдаа№1:
startup open SQL*Plus: Release 11.2.0.4.0 Production on Thu Oct 4 20:26:24 2018 Copyright © 1982, 2013, Oracle. All rights reserved.
SQL> SQL> Connected to an idle instance.
SQL> SQL> ORA-01078: failure in processing system parameters
ORA-01565: error in identifying file ‘+DATAC/STDBY/spfileSTDBY.ora’
ORA-17503: ksfdopn:10 Failed to open file +DATAC/STDBY/spfileSTDBY.ora
ORA-27300: OS system dependent operation:open failed with status: 13
ORA-27301: OS failure message: Permission denied
ORA-27302: failure occurred at: sskgmsmr_7 Disconnected

Мөн switchover process failed -болсоны дараа EM -ээсээ тухайн баазруу startup комманд явуулах гэж оролдох үед доорхи алдааг шидэж байна.

Алдаа№2
ORA-01034: ORACLE not available
ORA-27101: shared memory realm does not exist
Linux-x86_64 Error: 2: No such file or directory The Connect Descriptor was (DESCRIPTION = (ADDRESS = (PROTOCOL = TCP)(HOST = 192.168.6.96)(PORT = 1521))(CONNECT_DATA = (SID = STDBY)(SERVER = DEDICATED)))

Алдааны дагуу хайгаад EM -ээс switchover хийхэд ашиглаж байгаа OS user -ын profile-д ORACLE_HOME, ORACLE_SID -үүдийг бичиж өгсөн ч ижилхэн алдаа өгөөд startup комманд илгээж чадалгүй OS -оос нь баазыг асаавал ямар нэгэн асуудалгүй асаж байна.

(DESCRIPTION = (ADDRESS = (PROTOCOL = TCP)(HOST = 192.168.6.96)(PORT = 1521))(CONNECT_DATA = (SID = STDBY)(SERVER = DEDICATED))) – энийг хаанаас аваад байгааг нь бас сайн ойлгдоггүй ээ.

Өмнө нь Enterprise Manager ашиглаж байгаагүй болохоор та бүхэн ижил төстэй алдаа засварлаж байсан туршлагатай бол хэлж өгч тулсана уу :slight_smile:

Баярлалааа.


#2

static listener -ийг 2 талд тус бүрийн SID -ыг мѳн Global name-ыг prod_DGMGRL.domain stdby_DGMGRL.domain байдлаар тохируулсан.


#3

Management agent - ыг target ууддаа суулгахаас ѳмнѳ нь dataguard, database -уудыг гарааг тохируулсан.


#4

Энэ файл байгаа гэдэгт итгэлтэй байна уу? standby тал чин RAC юм уу?


#5

ENV тохируулсан эсэхээ шалга. alert log бас хараарай. Юу бичигдсэн байна?


#6

Том жижиг үсгийн ялгаануудаа анзаараарай. Бас LOCAL_LISTENER дээр юу байна шалгадаа.


#7

switchover хийх үеийн алерт лог харъя.


#8

Standby Primary талууд маань хоёул Stand-alone серверүүд юмаа.


#9

log_archive_config
fal_client
fal_server
db_file_name_convert
log_file_name_convert - параметрүүдэд том жижиг үсгийг ялгаж үздэг юм болов уу? эсвэл нэг ижил гэж тооцох болов уу?


#10

Linux дээр үзнэ fal- ууд нь гайгүй дээ


#11

11g дээр EM12c ашиглахад асуудал байна уу


#12

EMCC12c руу 11g оруулахад асуудал байхгүй ээ…