Editor, сүүлд бичсэн query засварлах


#1

Коммандын мөрнөөс ажиллуулсан буруу зөв коммануудыг дахин ажиллуулах, засварлах шаардлага байна тулгардаг. SQL коммандын мөрнөөс өмнөх коммандыг хэрхэн ажиллуулах, хэрхэн засварлаж ажиллуулах талаар сонирхуулъя.

Алдаатай query ажиллуулъя.

SQL> 
SQL> select coun(*) from all_objects;
select coun(*) from all_objects
            *
ERROR at line 1:
ORA-00936: missing expression

SQL> 

Дээрхи тохиолдолд нэг үсэг солихийн тулд уг query-г шинээр бичих шаардлага тулгарна. SQLPLUS -ийн хувьд тухайн session засварлах editor тохируулснаар ED коммандын тусламжтайгаар засварлаж болно.

SQL> define_editor=vi 
SQL> ed

Дээрх коммандаас define_editor=vi хэсгийг тухайн session-д нэг удаа бичиж өгөх бөгөөд дараа дараагийн коммандуудыг засварлахад дахин бичих шаардлагагүй юм. Мэдээллээ засварлаж дууссаны дараагаар файлаа хадгалж хаагаад / ашиглаж ажиллуулна.
Хэрэв байнга засварлах програмыг зарлах төвөгтэй байгаа бол $ORACLE_HOME/sqlplus/admin/glogin.sql файлд дараах мөрийг нэмж өгч болно.

define_editor=vi

Уг тохиргоог хийснээр коммандын мөр дээр ажиллахад илүү хялбар болно. Хамгийн сүүлд хийсэн үйлдлийг дахин ажиллуулахын тулд / ашиглана.

SQL> select count(*) from all_objects;

  COUNT(*)
----------
    121500

SQL> /

  COUNT(*)
----------
    121500

SQL> 

Тиймээс засварласан үйлдлийг ажиллуулахын тулд мөн / ашиглана.