Create and configure a listener

Listener гэдэг нь товчхондоо хэрэглэгчийн холболтын хүсэлтийг хүлээн авч тухайн хэрэглэгчид зориулсан процесийг үүсгэснээр хэрэглэгчийн дараагийн хүсэлт шууд уг үүссэн процестой холбогдож ажиллах нөхцлийг бүрдүүлж өгдөг зүйл юм.

Listener -ийг netca,netmgr коммандуудын тусламжтай үүсгэн тохируулж болохоос гадна гараар тохиргооны файлыг үүсгэн тохируулж болно. Энэ удаад гараар хэрхэн үүсгэж тохируулах талаар тайлбарлая.

Тохиргооны файл $ORACLE_HOME/network/admin хавтсан listener.ora нэртэйгээр байрлана.
Уг файлд тухайн серверийн мэдээлэл, ямар порт дээр чагнах мэдээллийг оруулж өгөхөөс гадна ямар сервисүүдтэй холбогдох талаархи мэдээллүүдийг оруулж өгөх шаардлагатай.

[[email protected] admin]$ cd $ORACLE_HOME/network/admin
[[email protected] admin]$ vi listener.ora

Файлын агуулга:

SID_LIST_LISTENER =
  (SID_LIST =
    (SID_DESC =
      (GLOBAL_DBNAME = DB11G)
      (ORACLE_HOME = /u01/app/oracle/product/11.2.0/db_1)
      (SID_NAME = DB11G)
    )
  )

LISTENER =
  (DESCRIPTION =
    (ADDRESS = (PROTOCOL = TCP)(HOST = node214.oracle.me)(PORT = 1521))
  )

ADR_BASE_LISTENER = /u01/app/oracle

Дээрхи агуулгын эхний хэсэгт баазтай холбоотой мэдээлэл байхаас гадна доор hostname, port-ийг оруулсан байгаа нь харагдаж байна. Хэрэв нэгээс их сервис оруулах тохиолдолд дараах хэлбэрээр нэмж өгнө.

SID_LIST_LISTENER =
  (SID_LIST =
    (SID_DESC =
      (GLOBAL_DBNAME = DB11G)
      (ORACLE_HOME = /u01/app/oracle/product/11.2.0/db_1)
      (SID_NAME = DB11G)
    )
 # нэмэх хэсэг эхлэв
    (SID_DESC =
      (GLOBAL_DBNAME = ORCL)
      (ORACLE_HOME = /u01/app/oracle/product/11.2.0/db_1)**
      (SID_NAME = ORCL)
    )
# нэмэх хэсэг төгсөв
  )

LISTENER =
  (DESCRIPTION =
    (ADDRESS = (PROTOCOL = TCP)(HOST = node214.oracle.me)(PORT = 1521))
  )

ADR_BASE_LISTENER = /u01/app/oracle

Харгалзах сервис үүссэн эсэхийг шалгахаа мартав.

listener.ora файлд шинэчилэлт хийсний дараагаар listener процесийг дахин ачааллуулна.

lsnrctl коммамдыг ашиглана.

[[email protected] admin]$ lsnrctl status
[[email protected] admin]$ lsnrctl reload
[[email protected] admin]$ lsnrctl stop
[[email protected] admin]$ lsnrctl start