Add target Grid Control 11g

Grid Control 11g -ийн хувьд target database хэрхэн нэмэхийг зургаар харуулъя

Targets цэс рүү орж “Add” товчлуурыг дарна

Аль серверээс нэмэхийг асуух тул host талбарт тухайн серверийн хаягийг оруулж өгөөд үргэлжлүүлнэ.

Тухайн сервер дээрх мэдээллийг цуглуулж байна

Manually Add товчлуурыг дарж үргэлжлүүлье. Уул нь тухайн инстансын тохиргоон дээр дарж тохиргоог хийх учиртай.

Баазын мэдээллийг оруулж өгнө. dbsnmp хэрэглэгчийн мэдээллийг оруулж өгөх бөгөөд хэрэв та уг хэрэглэгчийн нууц үгийг мэдэхгүй бол дараах коммандаар сольж болно. Бөглөөд “Test Connection” товчлуур дарж холболтоо шалгах бөгөөд холболт амжилттай болсон тохиолдолд үргэлжлүүлнэ.

alter user dbsnmp identified by dbsnmp account unlock;

Өмнөх хуудсанд оруулсан мэдээллээ баталгаажуулна

Бид өөрсдөө тохиргоог хийж нэмж байгаа учир уг тохиргооноос гадна автоматаар бас нэг мэдээлэл орж ирсэн байна. Уг мэдээллийн тохиргоо зөв болоогүй учраас улаан харин бидний нэмж буй бааз ногоон байгааг анзаарч байгаа байхаа. Тиймээс зөвхөн уг өөрсдийн тохиргоог идэвхжүүлээд үргэлжлүүлнэ

Шинээр инстансыг нэмлээ. ОК дарж үргэлжлүүлнэ.

Нэмсэн target ууд харагдаж байна. Инстансын нэр дээр дарж дэлгэрэнгүй харна

Database Instance-ын эхлэл хуудас