1z0-062 - ийн асуулт


#1

Дээрхи асуултын хариулт яагаад D болчихсныг ойлгож өгдөгүйэ. Би бол яалтчгүй л С нь зөв гэж бодоод байгаа юм.

Flashback log enable хийсэн үед бол undo data - г flashback логруу бичдэг. Enable хийгээгүй үед энэ хариулт нь буруу C нь яалтчгүй зөв биздээ?


#2

Иймэрхүү асуултуудыг тухайн асуултын доор сэтгэгдэл хэлбэрээр явбал яасан юм? Удахгүй сэтгэгдэл дээр сонордуулга нэмж хийхээс…

RETENTION GUARANTEE - мэдээллийг тохируулсан цагийг дуустал хадгалах бөгөөд дарж бичигдэхгүй
RETENTION NOGUARANTEE - мэдээллийг тохируулсан цагийг дуустал хадгалахыг эрмэлзэх бөгөөд дарж бичигдэж болно.

Дээрх асуултын хувьд С зөв өө… сайтууд ер нь нэг нэгээр нь биш бөөнөөр автоматаар оруулж байгаа. Тиймээс алдаатай асуултыг олохын тулд сэтгэгдэл оруулаад байгаа байх. Манайх ч бас тэгсэн байгаа.


#3

Харин сэтгэгдэл дээрээ ганц нэг нь C гэсэн байсан боловч зөв хариуг нь D гэж хайсан газар бүр байсан юм.

Бас quiz.oracloud.mn дээр мөн D - г нь зөв гэцэн байсан шд хө.


#4

За тэгвэл D г орчуулаад хэлдээ.

C. An attempt is made to keep inactive undo for 1200 seconds but transactions may
overwrite the undo before that time has elapsed. - 1200 секунд хадгалахыг хичээх бөгөөд цаг дуусахаас өмнө дарж бичиж болно.
Энэ нь NOGUARANTEE гэсэн үг

D. Undo data is written to flashback logs after 1200 seconds. - 1200 секундын дараа flashback log руу бичнэ.
Хэрэв flashback идэвхтэй бол 1200 секунд болсон болоогүй undo хэсгээс арилахаас өмнө бичигдэх учиртай.

quiz дээрхийг шалганаа.

Би 1z0-062 дээр нэг зүйл анзаарсан. Хэрэв чи RAC болон advanced буюу гүнзгийрүүлсэн мэдлэгтэй бол энэ шалгалт чиний хувьд үнэхээр хэцүү шалгалт байх болно. Асуултыг хэр их уншина төдий чинээ олон талаас нь харж толгой эргүүлж эргэлзүүлэх болно. Тиймээс анх Oracle сурсан хүмүүс өгөхөд илүү тохиромжтой санагдсан шүү… Ялангуяа архитектур нарийвчилж, гүнзгийрүүлж судласан бол толгой их эргүүлнэ.
А,В хариултуудыг бас дахин дахин уншаад үзээрэй. Дараа нь бүх хариултуудыг мөн дахин дахин уншаад харьцуулаад бодоод үз… :stuck_out_tongue:

:wink: