# Сайн байцгаана уу? Мэргэжлийн мэдлэгийн тусламж хүсэх тухай

**URL:** <https://www.batmunkh.net/t/topic/375>\
**Category:** Бусад\
**Created:** [November 14, 2017, 4:14am UTC](https://www.batmunkh.net/t/topic/375 "2017-11-14T04:14:37Z")\
**Posts on this page:** 2\
**Page:** 1

<div class="post-metadata">

**Author:** ![Bayaraa\_So](https://www.batmunkh.net/user_avatar/www.batmunkh.net/bayaraa_so/32/257_2.png) [@Bayaraa\_So](https://www.batmunkh.net/u/Bayaraa_So)\
**Post date:** [November 14, 2017, 4:14am UTC](https://www.batmunkh.net/t/topic/375/1 "2017-11-14T04:14:37Z")

</div>

Сайн байцгаана уу? Залуусаа,  
Миний бие саяхан 10-аад хоногын өмнө байгууллагынхаа систем админаар ажиллахаар болсон юм. Урид нь байгууллагадаа IT Desktop support, Network & Hardware чиглэлээр ажиллаж байсан ба энэ чиглэлийн мэргэжилтэй. Би шинэ хэлтэсдээ ороод Өгөгдлийн сан базуудын (Oracle, MySql,MSSQL, LINUX OS…гэх мэт) талаар юу ч мэддэггүй байснаа ойлгосон юм. Хамт ажиллаж байгаа залуучууд минь боломжоороо зааж сургаж би ч бас чадлаараа сурхыг хичээж байгаа боловч зарим нэг онолын мэдлэг зайлшгүй хэрэгтэйг маш сайн ухаарсан. Мэдээж одоо үед бүх хэрэгцээтэй мэдээлэл Интернэтэд байгаа хэдий ч эх хэл дээрх энэ төрлийн материал тун ховор онолын түвшинд англи хэлээр бичсэн зүйлсийг 100% ойлгож чадахгүй хүндэрлүүд бие дааж судлахад жаахан хэцүү байгаа юм. Би эхний ээлжинд аль болох богино хугацаанд QUERY уншаад ойлгочихдог, TABLE дээрх үндсэн коммандуудыг холбоод биччихдэг болчихвол(одоо бол угаасаа бэлэн query л select хийж data гаргахаас хэтрэхгүй байгаа) ажиллах явцдаа улам дадлагажиж сайжрах бололцоог надад олгосон юм.  
Иймд та бүхэнд ажлын бус цагаар Online-аар анхан шатны хичээл заах залуус байгаа болов уу гэж хандаж байгаа юм. Мэдээж хэрэг сургалтын төлбөрөө харилцан тохирч 7 хоногт 3-аас 5-н цагийн хичээлийг Online-аар (төрөл бүрийн Remote програм ашиглаад) заах эсвэл бүүр боломжтой бол гэрээр заах боломжтой залуус байвал маш их талархаж хүлээж авхад бэлэн байна. Та бүхнийг хүндэтгэсэн С.Баярболд

---

<div class="post-metadata">

**Author:** ![Aagii](https://www.batmunkh.net/user_avatar/www.batmunkh.net/aagii/32/234_2.png) [@Aagii](https://www.batmunkh.net/u/Aagii)\
**Post date:** [November 15, 2017, 10:05am UTC](https://www.batmunkh.net/t/topic/375/2 "2017-11-15T10:05:56Z")

</div>

Яг тулгарч байгаа асуудлуудаа бас topic үүсгээд бичээд явбал мэддэг зүйлүүд байвал туслахыг хичээнэ ээ 😉
