# Startup and Shutdown Steps for Oracle Database Server

**URL:** <https://www.batmunkh.net/t/startup-and-shutdown-steps-for-oracle-database-server/68>\
**Category:** Tutorials, Solutions\
**Created:** [December 19, 2016, 5:49pm UTC](https://www.batmunkh.net/t/startup-and-shutdown-steps-for-oracle-database-server/68 "2016-12-19T17:49:29Z")\
**Posts on this page:** 5\
**Page:** 1

**Author:** ![Gantulga](https://www.batmunkh.net/user_avatar/www.batmunkh.net/gantulga/32/222_2.png) [@Gantulga](https://www.batmunkh.net/u/Gantulga)\
**Post date:** [December 19, 2016, 5:49pm UTC](https://www.batmunkh.net/t/startup-and-shutdown-steps-for-oracle-database-server/68/1 "2016-12-19T17:49:29Z")

## **Оracle Database Server нь ямар үе шатуудыг дамжин асдаг вэ?**

Оracle Database Server нь асахдаа дараах 3 горимд асдаг.

1. Unmount
2. Mount
3. Open

**Unmount** горимд буюу instance нь асахдаа:

Хамгийн түрүүнд $ORACLE\_HOME/dbs директор дотроос parameter file-с уншдаг бөгөөд доорх 3 алхамаар parameter file-г хайдаг.

1. spfile’SID’ora гэсэн parameter file-г хайна.
2. spfile’SID’.ora гэсэн parameter file олдохгүй тохиолдолд spfile.ora гэсэн parameter file-г хайдаг.
3. Хэрвээ spfile.ora гэсэн parameter file-г олдохгүй бол init’SID’.ora гэсэн дарааллаар parameter file-г хайдаг байгаа.

Parameter file-д нь параметрүүд болон control file-ийн зам (дор хаяж 2 байдаг) -уудыг агуулж байдаг.

Parameter файлыг олсоны дараагаар SGA-г бэлдэж, background process-уудыг эхлүүлдэг.

Мөн Alert’SID’.log file болон Trace file-уудыг нээдэг.

**Дээрх алхамууд амжилттай явагдсаны дараагаар unmount горимд instance асаж бэлэн болдог.**

**Моunt** горимд:

Parameter file-д тодорхойлсон control file-н замуудыг ашиглан control file-уудыг нээдэг.

Control file дотор parameter file-с бусад файлуудын замыг тодорхойлсон байдаг. (Жнь: data file, online redo log file…)

**Open** горимд:

Control file-д тодорхойлсон file-уудын замыг ашиглан файл (data file, online redo log file) -уудыг нээж Oracle Database server нь асаж бэлэн болдог.

**Oracle Database Server-ийг асаахдаа коммадын хувьд дараах байдлаар асаана.**

Үндсэн 3 (unmount, mount, open ) алхамуудыг шууд автоматаар гүйцэтгэж oracle database server-г асаахдаа:

1. SQL\> startup

**Нэг бүрчлэн буюу алхам бүрээр oracle database server-г асаах:**

Unmount горимд буюу instance-г асаахдаа:
2. SQL\> startup unmount

Unmount горимоос database-г mount горимд шилжүүлэхдээ:
3. SQL\> alter database mount;

Мount горимоос Open горимд буюу database-г асаахдаа:
4. SQL\> alter database open;

За ингээд Oracle Database Server маань дээрх алхамуудаар дамжин асдаг байгаа.

## **Оracle Database Server-г ямар горимууд ашиглан унтраах боломжтэй вэ?**

Oracle Database Server-ийг үндсэн 4 төрлийн горимоос сонгон тухайн үеийн нөхцөл байдалд тааруулан унтраач болно.

**Горимууд:**

1. ABORT
2. IMMEDIATE
3. TRANSACTIONAL
4. NORMAL

![](https://www.batmunkh.net/uploads/default/original/1X/2ec36dff12acf85fd63b874f51172bf141f76df9.png)

За дээрх зурагнаас хараад энэ 4 горимууд нь ямар ямар үүрэгтэйг ойлгоод авчих байх гэж бодлоо. Гэхдээ зарим нэмэлт мэдээллийг орууллаа.

**ABORT** горим нь болохоор oracle database server-г шууд унтраадаг ( Ер нь бол тог тасрах эсвэл тэжээлийн залгаврыг тогноос хүчээр салгаж server-г шууд унтраахтай ижилхэн. Амьдралтай жаахан холбоод хэлбэл хэхэ 😛 ). Энэ горимоор унтраасны дараа oracle database server нь асахынхаа өмнө recovery хийх шаардлагатай байдаг тул өөрөө автоматаар recovery хийж асдаг байгаа.

**IMMEDIATE** горим нь болохоор commit хийгдээгүй transaction-уудыг roll back болгодог. Энэ горимыг админууд маань ер нь ихэвчлэн ашигладаг.

Зарим админууд **TRANSACTIONAL** , **NORMAL** горимуудыг ашигласаны дараагаар oracle database server-ээ гацчихлаа гэж боддог. Мэдээж тэгж бодох нь аргагүй байх. Яагаад гэвэл энэ 2 горимыг ашигласны дараагаар ямар нэгэн комманд ажиллуулж болохгүй, гацсан юм шиг харагддаг байгаа. Тэгвэл энэ 2 горимыг ажиллуулсаны дараа server руу тухайн үед холбогдсон байгаа session болон transaction-уудыг аль алиныг нь дуусахыг хүлээж, дууссаны дараагаар oracle database server-г унтраадаг учраас гацсан юм шиг харагдана.Ингэж бичсэний дараагаар дээрх зургаас харвал илүү ойлгомжтой болов уу…

**SQL\> shutdown normal** эсвэл **SQL\> shutdown** гэж ажиллуулах нь 2-уулаа ижилхэн процессоор унтраадаг.

За ойлгомжтой бичих гэж хичээлээ… Мэдээж IT-ийн хүмүүс л юм чинь асуудалгүй ойлгочих байх гэж бодож байна даа 🙂

**Author:** ![tumenjargal](https://www.batmunkh.net/user_avatar/www.batmunkh.net/tumenjargal/32/236_2.png) [@tumenjargal](https://www.batmunkh.net/u/tumenjargal)\
**Post date:** [December 13, 2017, 3:39am UTC](https://www.batmunkh.net/t/startup-and-shutdown-steps-for-oracle-database-server/68/2 "2017-12-13T03:39:30Z")

Ийм доод түвшний асуудлуудыг хүртэл ойлгож мэдэж байдаг бас л аймаар ауд_т_р шүү хаха,

**Author:** ![Gantulga](https://www.batmunkh.net/user_avatar/www.batmunkh.net/gantulga/32/222_2.png) [@Gantulga](https://www.batmunkh.net/u/Gantulga)\
**Post date:** [December 13, 2017, 3:47am UTC](https://www.batmunkh.net/t/startup-and-shutdown-steps-for-oracle-database-server/68/3 "2017-12-13T03:47:55Z")

хаха. За 2016 онд OCA-д суучихаад бичиж байсынмаа. Мэдэхгүй нэгэнд нь хэрэг болж л байна ай 😛

**Author:** ![tumenjargal](https://www.batmunkh.net/user_avatar/www.batmunkh.net/tumenjargal/32/236_2.png) [@tumenjargal](https://www.batmunkh.net/u/tumenjargal)\
**Post date:** [December 13, 2017, 5:20am UTC](https://www.batmunkh.net/t/startup-and-shutdown-steps-for-oracle-database-server/68/4 "2017-12-13T05:20:13Z")

мундаг байна шүү 🙂

**Author:** ![batmunkh](https://www.batmunkh.net/user_avatar/www.batmunkh.net/batmunkh/32/297_2.png) [@batmunkh](https://www.batmunkh.net/u/batmunkh)\
**Post date:** [December 13, 2017, 2:31pm UTC](https://www.batmunkh.net/t/startup-and-shutdown-steps-for-oracle-database-server/68/5 "2017-12-13T14:31:49Z")

> [@tumenjargal](#):

> Ийм доод түвшний асуудлуудыг хүртэл ойлгож мэдэж байдаг бас л аймаар аудтр шүү хаха,

Энэ түвшинд хүртэл аудит хийнэ гэсэн үг шүү дээ… какака