# Differential & cumulative incremental backup

**URL:** <https://www.batmunkh.net/t/differential-cumulative-incremental-backup/147>\
**Category:** Tutorials, Solutions\
**Created:** [February 8, 2017, 11:38pm UTC](https://www.batmunkh.net/t/differential-cumulative-incremental-backup/147 "2017-02-08T23:38:32Z")\
**Posts on this page:** 1\
**Page:** 1

<div class="post-metadata">

**Author:** ![batmunkh](https://www.batmunkh.net/user_avatar/www.batmunkh.net/batmunkh/32/297_2.png) [@batmunkh](https://www.batmunkh.net/u/batmunkh)\
**Post date:** [February 8, 2017, 11:38pm UTC](https://www.batmunkh.net/t/differential-cumulative-incremental-backup/147/1 "2017-02-08T23:38:32Z")

</div>

Уг ялгааг тайлбарлахаас өмнө level 0 нөөцлөлт болон full backup -ийн талаар тайлбарлая.

level 0 болон full backup -ийн ялгаа нь full backup нь баазын өөрчлөгдсөн хэсгийг агуулдаггүй бөгөөд тухайн үеийн байдлаар баазыг бүтнээр нь нөөцөлж хадгалдагт оршино. Тодруулвал 2017.02.20-ны өдөр full backup авсан тохиолдолд тухайн үеийн байдлаарх мэдээллийг нөөцөлж авах бөгөөд харин 2017.02.27-ны өдөр дахин full backup авахад мөн л тухайн үеийн байдлаар баазыг бүтнээр нь нөөцөлж хадгалах юм.  
Харин level 0 (тэг) гэдэг нь өмнөх level 0 нөөцлөлтөөс дараагийн level 0 болон 0-с дээшхи төрлийн нөөцлөлт хүртэлх өөрчлөлтийг авч өмнөх нөөцлөлт рүү нийлүүлэн хадгалах хэлбэр юм. Дээрхи жишээнээс харахад 20 болон 27-ны өдөр level 0 нөөцлөлт хийхэд 20-27-ны өдрүүдэд өөрчлөгдсөн өөрчлөлтийг 27-ны өдрийн байдлаар 20-ний өдрийн нөөцлөлт рүү нэгтгэн баазын fullbackup-ийг авна гэсэн үг.

## DIFFERENTIAL & CUMULATIVE INCREMENTAL BACKUP

* * *

Уг 2 төрлийн нөөцлөлт нь жаахан толгой эргүүлэх маягтай байдаг ч хоорондоо бага зэрэг ялгаатай. Товч тайлбарлая.

* * *

> ### DIFFERENTIAL BACKUP

Хамгийн сүүлд авсан level 0 эсвэл level 1 төрлийн нөөцлөлтөөс тухайн нөөцлөлт авах хугацаа хүртэлх баазын шинэчилэлтийг агуулна.  
Нөөцлөлт авахад хурдан бага дискийн хэмжээг ашиглах хэдий ч Recovery хийхэд илүү цаг шаардагдана.

 ![](https://www.batmunkh.net/uploads/default/original/1X/145bc6fd758747aaa41f7a5442f5e53f68ce47d8.jpg)

* * *

> ### CUMULATIVE INCREMENTAL BACKUP

Хамгийн сүүл авсан level 0 төрлийн нөөцлөлтөөс тухайн үе хүртэлх шинэчилэлтийг агуулна. Recovery хийхэд хурдан боловч илүү их дискийн хэмжээг ашиглана.

 ![](https://www.batmunkh.net/uploads/default/original/1X/15b5588be197608a658a44f4b5fad46ce3f9553a.jpg)

* * *

Дээрхи тодорхойлолтоос хурдыг дүгнэхэд:

**Recovery speed** : Cumulative backup нь сэргээх явцад илүү хурдан байх болно.

**Backup speed** : Илүү бага хугацааг нөөцөлж авах учир Differential backup нь илүү хурдан байх болно.

**Disk space** : Илүү урт хугацааны мэдээллийг агуулах учир Cumulative backup нь илүү их дискийн зай ашиглана.

Тиймээс яг аль хэлбэрийн нөөцлөлт танай байгууллагад тохирохыг өөрсдөө тодорхойлох шаардлагатай.

## Жишээ

* * *

```
RMAN> BACKUP INCREMENTAL LEVEL 1 DATABASE;

```

> Хэрэв дээрх коммандад CUMULATIVE түлхүүр үг ашиглагдаагүй бол энэ нь Differential backup юм.

```
RMAN> BACKUP INCREMENTAL LEVEL 1 CUMULATIVE DATABASE;

```
